Хацү башёг Их аварга Тэрүнофүжи даваагаар эхлүүлэв

Японы мэргэжлийн сумо бөхийн 2022 оны эхний тэмцээн болох Хацү башё ням гарагт /01.09/ Токио хотноо эхэлж, энэ өдрийн барилдаанд 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Дайэйшёотой учраа таарч түүнийг хатакикоми мэхээр хаяснаар эхний даваагаа авлаа.

Хацү башёд Тэрүнофүжи түрүүлбэл шинэ аварга 3 башё дараалан түрүүлсэн 1919 оны Точигиямагийн рекорд амжилтыг 103 жилийн дараа давтах юм байна.

Энэ өдрийн барилдаанд Озэки Такакэйшо, Вакатакакагэ /М-1/-тэй учраа таарч түүнийг ошидаши мэхээр давсан бол Озэки Шодай, Кирибаяма Б.Лхагвасүрэн /Маэгашира-1/-тэй барилдаж түүнийг котэнаге мэхээр хаяснаар арслангууд башёг даваагаар эхлүүллээ.

Харин Ичиножёо А.Ичинноров /М-2/ Сэкивакэ Таканошёотой учраа тааран түүнийг ёрикири мэхээр давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/ Комүсүби Мэйсейтэй барилдаж түүнд ошидаши мэхээр уналаа.

Хацү башёгийн эхний өдрийн барилдаанд Хошёорюү С.Бямбасүрэн /М-6/, Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/ нар хоорондоо таарч барилдан Хошёорюү сотогаке мэхээр өрсөлдөгчөө давлаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)