Хөрөнгийн биржид 1.6 сая хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 45 ХК-ийн 1.6 сая ширхэг хувьцааг 399,163,770.06 төгрөгийн үнийн дүгээр арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 24 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Хүннү менежмент" (HBZ+15.00%), "Талх чихэр" (TCK+12.31%) болон "Сор" ХК (SOR+10.20%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Эрдэнэс сольюшинс" (AMT-14.19%), "Хөвсгөл алтан дуулга" (ADU-9.95%) болон "Стандарт проперти групп" ХК (BBD- 8.95%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 18,124 ширхэг нэгж эрхийг 10.9 сая төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг үнэт цаасыг 400,000 төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.53 хувиар буурч 39513.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,251,998,726,481.42 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Сэтгэгдэл:
Таны IP: (54.161.98.96)