T-ARA хамтлаг маань ШИНЭ дуугаар эргэн ирлээ

Өмнөд Солонгосын кпопын хоёрдугаар үеийн шилдэг охидын хамтлаг болох T-Ara удаан хугацааны дараа шинэхэн уран бүтээлээрээ сонсогч фэнүүддээ бэлэг барилаа.

Энэ сарын 15-ны өдөр Jiyeon, Hyomin, Eunjung, and Qri нар нэгдэн “Re:T-ARA” нэртэй цомгоо цацсан билээ. 2017 онд “What’s My Name?” мини цомгоо гаргаснаас хойш идэвхгүй байсан тэдний шинэ цомог “ALL KILL” болон “TIKI TAKA” хэмээх хоёр уран бүтээлээс бүтжээ.

“TIKI TAKA” дууны хувьд “toxic” буюу хортой харилцааны тухай өгүүлэх аж. Харин дууны хүчтэй, сонсоод л баймаар хэмнэлд зориулж LA CHICA бүжгийн хамтлаг бүжиг дэглэж өгсөн байна.

Эх сурвалж: Allkpop

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)