Garfield муурын дүрд жүжигчин Chris Pratt дуу оруулна

Жүжигчин Chris Pratt залхуу муур Garfield-ийн дүрд дуу оруулахаар болсныг “The Hollywood Reporter” сайт мэдээлжээ.

Уг бүтээлийн зохиолыг “Finding Nemo” анимэйшний зохиолчоор ажилласан David Reynolds бичсэн бол “Chicken Little” анимэйшний найруулагч Mark Dindal найруулж байгаа аж. Гайхалтай нь энэ хоёр эрхэм бидний сайн мэдэх “The Emperor’s New Groove” хүүхэлдэйн кинон дээр хамтран ажиллаж байсан юм.

Жүжигчин Chris Pratt мөн “Super Mario Bros.: The Movie” анимэйшнд Mario-гийн дүрд дуу оруулах нь батлагдсан билээ. 

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл:
Таны IP: (3.88.16.192)