Австралийн иргэн ПЛАНК барилтын дэлхийн рекордыг эвджээ

Австрали улсын иргэн Daniel Scali планк барилтын дэлхийн рекордыг эвджээ. Чи түүнийг хэдэн минут планк барьсан гэж бодож байна? 30 минут уу, 1 цаг уу? Үгүй дээ, түүнээс ч их!

Daniel нийт 9 цаг 30 минут 1 секундийн турш планк барин дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна. Хамгийн сонирхолтой нь тэрээр мэс засал, цус харвалт, зүрхний шигдээсийн дараа тохиолддог CPRS хэмээх эмгэгтэйгээ нүүр тулж буй нэгэн аж. Уг синдромын үед хөл болон гарын хэсгээр тасралтгүй хорсож, түлэгдэж байгаа юм шиг өвдөлт мэдрэгдэж хавагнадаг бөгөөд тухайн хэсгээ хөдөлгөхөд бэрх болдог байна. Daniel рекорд эвдсэн талаараа:

- “Би шалгаруулалтад орохын өмнө биеэ бэлдэхийн тулд дасгал хөдөлгөөн сайн хийсэн. Гэхдээ мэдээж планк барилтад сэтгэл зүй ихээхэн чухал учраас өөрийгөө байнга дасгалжуулж байсан.

Планк барьж дууссаны дараа төрсөн мэдрэмж үгээр хэлэмгүй байв. Би зорилгодоо хүрсэн, CRPS хэмээх эмгэгийн тухай ойлголтыг олон нийтэд хүргэсэн, рекордоо ч эвдсэн. Би үүгээрээ хүмүүст “чи ямар ч нөхцөл байдалд байсан, эрүүл мэндийн ямар ч асуудалтай байсан бай аливаа зүйлийг хийж чадна гэж өөртөө итгүүлбэл хийж чадах л болно” гэсэн мессэжийг хүргэхийг хүссэн” хэмээжээ.

Өнгөрсөн онд 62 настай George Hood планк барилтын дэлхийн рекордыг 8 цаг 15 минут 15 секундээр шинэчилж байсан билээ.

Эх сурвалж: 9GAG

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)