Ажлын гүйцэтгэл, үр дүнгээс хамаарах цалин хөлсний тогтолцоонд шилжүүлэх зураглалыг танилцууллаа

“Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050”-д  “Төрийн албан хаагчийн цалин хөлс, шагнал урамшуулал олгох, албан тушаал дэвшүүлэхэд, тухайн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнгээс хамаарах тогтолцоонд бүрэн шилжүүлэхээр тодорхойлсон.

Энэ зорилтын хүрээнд цалингийн сүлжээ, ангилал зэрэглэлийг боловсронгуй болгох шинэтгэлийн ажлыг Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ, СЯ, ХНХЯ, ХЗДХЯ, Дэлхийн банктай хамтран хийж байна.

Дэлхийн банкны зөвлөх, судлаач Хью Грант цалингийн сүлжээ, ангилал зэрэглэлийн замын зураглалын бичиг баримтыг боловсруулснаа танилцуулж, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон холбогдох албан тушаалтнуудтай санал солилцлоо.

Дэлхийн банкны зөвлөх, судлаач Хью Грант, “Монгол Улсын төрийн албаны цалингийн сүлжээ нь ижил төрлийн ажилд ижил цалин олгохуйц, шатлал ахих тусам туршлага, гүйцэтгэл дээшлэхүйц, цалингийн шатлалын зөрүү нь илүү хариуцлагатай ажил эрхлэх сэдэл болж, хөдөлмөрийн зах зээлийн жишиг цалин хөлстэй дүйцэхүйц байхаар шинэчлэх боломжтой. Цалингийн сүлжээ, ангилал зэрэглэл нь тогтолцооны хувьд ил тод байдлыг хангасан, хялбар ойлгомжтой, төсөв төлөвлөх, хэрэгжүүлэх, хянахад тодорхой үндэслэл болохуйц, байх. Төрийн албанд ур чадвартай ажилтан шалгаруулж авах, тогтвортой ажиллуулахад чухал” хэмээн танилцууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.58.199)