Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдав

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл нь Монгол Улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах зорилготой ажилладаг юм. Үүнтэй холбоотойгоор санхүүгийн тогтолцооны шинжтэй эрдслийг илрүүлэх, хянах, бууруулах талаар хэлэлцэж гишүүдийн үйл ажиллагааг үүнд уялдуулан ажилладаг. Тус зөвлөлийн ээлжит бус хурал өчигдөр Монголбанкинд боллоо. 

Энэ удаагийн ээлжит бус хурлаар улс орны макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлээр харилцан мэдээлэл солилцов. Түүнчлэн, хоёр чиглэлээр ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл боловсруулахаар тогтов.

Хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны  дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаныхан оролцлоо. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд, СЗХ-ны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал багтдаг. 2007 онд байгуулсан СТБЗ-ийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь түүний ээлжит болон ээлжит бус хуралдаан бөгөөд ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)