12-17 насны хүүхдийн вакцинжуулалтыг түр хугацаагаар зогсоолоо

Долоодугаар сарын 8-ны өдөр, Эрүүл Мэндийн Яамнаас 12 - 17 настай хүүхдийн вакцинжуулалтыг түр зогсоож байгааг мэдэгджээ. Тус мэдэгдэлд:

"07 дугаар сарын 08-аас эхлэн Пфайзер Бион'Тех үйлдвэрийн Комирнети вакцины татан авалттай холбоотой 12-17 насны хүүхдийн вакцинжуулалтыг түр хугацаагаар зогсоож байгааг мэдэгдэж байна" гэжээ.

Ташрамд дурдахад, Монгол улс өнөөдөр дөрөв дэх ээлжийн 30,420 тун пфайзер комирнети вакцин хүлээж авчээ. Монгол улсын Засгийн газар тавдугаар сарын 21-ний өдөр Pfizer Inc компанитай гэрээ байгуулж, тус компаниас манай улсад нийт 2,5 сая тун пфайзер комирнети вакцин нийлүүлэхээр тохиролцсон билээ. Ийнхүү зургаадугаар сарын 16-ны өдөр 84,000 тун, 23-ны өдөр 85,410 тун, 30-нд 85,410 тун  вакцин нийлүүлжээ. Одоогийн байдлаар Монгол улс 2,5 сая тун файзер комирнети хүлээж авахаас 285,300 тунг хүлээн аваад байна. 

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон улсын Элчин сайдын яам хооронд байгуулсан "КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх" төслийн гэрээг Япон улсын засгийн газраас буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байгаа аж.

Эх сурвалж: ЭМЯ, UNICEF Mongolia

Сэтгэгдэл:
Таны IP: (44.192.22.242)