Далай лам бүх хүнд энэрэнгүй байхыг уриалжээ

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам 86 насныхаа ойг тохиолдуулан хүчирхийлэл үйлдэхгүй, энэрэнгүй байхыг дэлхий дахинд уриалахын сацуу өөрөө эдгээр зарчмыг насан эцэслэх хүртлээ дагаж мөрдөж, хүмүүст тусалж, байгаль орчноо хайрлан хамгаална гэдгээ амлажээ.

“Надад итгэж, надтай хүндэтгэлтэй харьцдаг бүх найздаа би чин сэтгэлээсээ талархаж байна. Насан эцэслэх хүртлээ би хүмүүст тусалж, уур амьсгалын нөхцөл байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Энэтхэгт дүрвэгч болж, суурьших болсноос хойш тус улсаас олгосон эрх чөлөөг эдэлж, Энэтхэгт дэлгэрсэн секуляризмын үзэл санааг өндрөөр үнэлж байгаагаа Далай лам мөн хэлжээ. 

Эх сурвалж: МОСКВА. /РИА Новости/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)