ОХУ-д коронавирусний улмаас нэг өдөрт хамгийн олон хүн нас баржээ

ОХУ-д өнгөрсөн хоногт коронавирусний улмаас 737 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүн нас барсан тохиолдол боллоо гэж коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлжээ.

Халдварын улмаас нас барсан нийт тохиолдол 139 316 болсон байна.

Сүүлийн 24 цагт коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 23 378-аар нэмэгдэж, 5 658 672-т хүрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 5498 нь нийслэл Москва хотод, 2536 нь Москва мужид, 1869 нь Санкт-Петербургт, 454 нь Доод Новгород мужид, 370 нь Воронеж мужид, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ

Нэг өдрийн дотор 18 411 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний нийт тоо 5 101 852 болсон байна.

Эх сурвалж: МОСКВА. /TASS/. Орчуулсан Э.Ариунсанаа

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)