Италид гудамжинд амны хаалт зүүх шаардлагагүй болжээ

Италийн эрх баригчид гудамжинд амны хаалт заавал зүүх журмыг зургаадугаар сарын 28-ны даваа гаргаас эхлэн цуцалжээ.

Амны хаалт зүүх шаардлагыг цуцлах шийдвэрийг цар тахалтай тэмцэх ажлыг хариуцаж буй Шинжлэх ухаан, техникийн хорооны (CTS) өнгөрсөн долоо хоногт болсон хуралдаанаас гаргасан байна.

Италичуудад долоодугаар сарын 5-наас гудамжинд амны хаалтгүй явахыг зөвшөөрөхөөр төлөвлөж байсан боловч долоо хоногоор урагшлуулахаар шийджээ. Гэхдээ нийтийн тээврийн хэрэгсэл, битүү орчинд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих шаардлага хэвээр хэрэгжинэ.

Коронавирусний вакцинжуулалт Италид 2020 оны сүүлчээр эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 12-оос дээш насны хүмүүсийн 30 гаруй хувь нь вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн бол нийт 50 сая орчим тун вакцин тарьжээ.  

Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш 4 258 069 хүн халдвар авснаас 127 500 нь нас барсан байна.

Эх сурвалж: РОМ. /Ansa/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)