Илон Маск хөрөнгөө 10 тэрбум ам.доллароор арвижуулав

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн тэргүүний хөрөнгө өнгөрсөн долоо хоногийн арилжааны дүнгээр 9.9 тэрбум ам.доллароор өссөн гэж “Forbes” сэтгүүл тооцоолжээ.

“Tesla” компанийн хувьцаа өссөний дүнд Илон Маскийн хөрөнгө 9.9 тэрбум ам.доллароор өсөж, нийт 165.9 тэрбум ам.долларт хүрчээ. “Forbes” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад Илон Маск гуравт бичигдэж байна.

Өнгөрсөн долоо хоногийн арилжааны дүнгээр “Tesla” компанийн хувьцааны үнэ 7.8 хувиар өссөн бол баасан гарагт 1.17 хувиар хямдарчээ. Тус компанийн хувьцааны үнийн өсөлт Цагаан ордон, Сенатын танхимтай 1.2 их наяд ам.долларын “дэд бүтцийн багц”-ын тухай урьдчилсан тохиролцоонд хүрсэнтэй холбоотой.

АНУ-н “Tesla” компани 2003 онд цахилгаан автомашин үйлдвэрлэж, үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө нарны зай, цахилгаан хөдөлгүүр, эрчим хүч хураагуур үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.221.45.48)