Хятадаас олдсон ер бусын том гавлын ясыг эртний хүний шинэ төрөл гэж үзжээ

1930-аад оны үед Хятадын Хар мөрөн мужийн Харбин хотын ойролцоогоос олдсон эртний хүний гавлын ясыг судалж үзэхэд урьд өмнө мэдэгдээгүй хүний шинэ төрөл зүйл болох нь тогтоогджээ.

Судалгааны талаарх нийтлэлийг “The Innovation” сэтгүүлд нийтэлсэн байна.

Уг олдворыг судалсан хүн судлаачид неандертальчууд бус хомо сапиенсуудад илүү ойр эртний хүний ​​шинэ төрөл зүйлийг олж илрүүлсэн гэж үзэж байгаа ажээ. Харбины гавлын яс гэж нэрлэгддэг энэхүү олдвор нь БНХАУ-ын Хэбэй их сургуулийн Байгалийн шинжлэх ухааны музейд хадгалагдаж буй юм.

Шинэ төрлийг “Homo longi” гэж нэрлэсэн бөгөөд түүний төлөөлөгчид 145 мянга орчим жилийн өмнө амьдарч байжээ. 

Энэхүү гавлын яс нь урьд өмнө олдож байсан эртний хүмүүсийн гавлын яснуудаас хамгийн том нь юм. “Homo longi” нь орчин үеийн хүний ​​тархины хэмжээтэй харьцуулж болохуйц тархитай байсан байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ. Харин дөрвөлжиндүү ухархай, хөмсөгний зузаан яс, том ам, том шүд нь хомо сапиенсууд болон неандертальчуудаас хоёулангаас нь өөр байна. 

Эх сурвалж: БЭЭЖИН. /RIA Novosti/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)