Онхолдсон вагонуудыг босгож, түлшийг нь юүлжээ

Хойд чиглэлийн төмөр замд осолдсон галт тэрэгний 6 вагоныг босгож, 360 тонн түлшийг юүлж дуусгасан талаар ОБЕГ мэдээллээ.  Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаантохой хэмээх газар шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг  энэ сарын 24-ний 20.40 цагийн үед осолдсон юм. Энэ үеэр тухайн замд хүчтэй бороо орсны улмаас төмөр замын ул шороо угаагдаж Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дах км-т ачааны 9 есөн вагон замаас гарчээ. Үүний улмаас 3 вагоноос нь их хэмжээний шатахуун асгарсан байна.

Одоогоор "УБТЗ"-ын эрчим хүчний засварын ангийн 50 ажилчин замын эвдэрсэн хэсгийг засварлаж байна. Ослын газарт Сэлэнгэ Аймгийн онцгой комисс, Дархан, Эрдэнэт, Салхитын төмөрч замчид сэргээн засах ажлыг шуурхай зохион байгуулж байна. Ачааны галт тэрэгний 6 нь дизель түлш, 2 нь элс, масло ачиж явсан бөгөөд 3-ынх нь түлш асгарсан байжээ. Нэг вагоны 60 тонн техникийн тосыг юүлэхээр ажиллаж, төмөр замыг сэргээн босгох ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)