Хятад улс 481 тэрбум юанийн гадаадын хөрөнгө оруулалтыг энэ онд татжээ

Энэ он гарсаар Хятад улсын гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэмжээ нэмэгдэж байгаа ба хөрөнгө оруулагчид тус улсын эдийн засаг, хөгжлийн төлөв, зах зээлийн боломжийг өөдрөгөөр харж байгаа хэмээн тус улсын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гаофөн өчигдөр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.

    Түүний хэлснээр, энэ оны эхний таван сарын байдлаар тус улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 481 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 35.4 хувиар, 2019 оны мөн үеэс 30.3 хувиар тус тус өссөн байна.

    Тэрээр хэлэхдээ “Гэсэн хэдий ч цар тахлын нөхцөл байдал тодорхойгүй, дэлхийн эдийн засгийн сэргэлт жигд бус байгаа ба улс орнууд үйлдвэржилтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр уралдаж байна. Түүнээс гадна цар тахлын улмаас хил дамнасан иргэд болон ачаа тээврийн шилжилт хөдөлгөөнд саад учирч буй нь Хятад улс гадаадын хөрөнгийг ашиглахад тулгарч буй хүчин зүйлүүд болж байна” гэв.

    Мөн тэрээр Хятад дахь Европын холбооны Худалдааны танхимаас гаргасан “2021 оны бизнесийн итгэлийн судалгаа”-г танилцуулав. Тус судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 73 хувь нь өнгөрсөн онд ашиг орлого олсон, 68 хувь нь ойрын хоёр жилд өөрийн үйл ажиллагаа явуулж буй салбараа өөдрөгөөр төсөөлж байгаа, 60 хувь нь энэ онд Хятад дахь бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаа, 25 хувь нь Хятад дахь нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлж байгаа гэсэн дүн гарсан байна.

    “Европын аж ахуйн нэгжүүд зэрэг бусад улс орны хөрөнгө оруулагчдын байдлаас харахад Хятад улс нь гадны хөрөнгө оруулагчдын гол зорилтот зах зээл хэвээр байсаар байна” хэмээн Гаофөн хэллээ.   

Эх сурвалж: Бээжин

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (44.212.50.220)
DR. ADITYA БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
2021-06-23 Хариулах