Өнөөдрөөс 16, 17 настнуудыг дархлаажуулж эхэллээ

Өнөөдрөөс 16, 17 настнуудыг дархлаажуулж эхэллээ

Өнөөдрөөс 16, 17 настай хүүхдүүдэд Файзер вакцин тарьж эхэлсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Мөн өчигдрөөс жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн юм. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх шаардлагатай талаар  мэргэжлийн байгууллагууд мэдээлсэн.  Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)