ТОП-20 индекс 1.55 хувиар буурав

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 4 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 1.9 их наяд төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: 47 компанийн 10.1 сая хувьцааг 1,537,821,261.51 төгрөгөөр арилжсан байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Компанийн өрийн хэрэгслийн арилжаагаар: 6 дугаар сарын 7-11-нд компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд "Эрдэнэс Тавантолгой" ЕТТ төгрөгийн 3 бондыг 302,000 төгрөгөөр арилжсан байна. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 388,350 нэгж эрхийг 97,804,328.14 төгрөгөөр арилжив. 6 дугаар сарын 11-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 3,708,483,357,525.32 төгрөг болсон бол ТОП-20 индекс  33,539.75  нэгж болж өмнөх 7 хоногоос 1.55 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)