Хятадын Коммунист намын 100 жилийн ойн баярын сургуулилт болов

Хятадын Коммунист нам /ХКН/ байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Ойн баярыг тэмдэглэх арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 12-13-нд шилжих шөнө Тянь Ан Мэний талбай орчимд 14 мянган хүн оролцсон анхдугаар удаагийн бүрэн хэмжээний сургуулилтыг хийжээ.

Энэ удаагийн бэлтгэл сургуулийн зорилго нь баяр ёслолыг тэмдэглэх арга хэмжээний зохион байгуулалт, гүйцэтгэл, биелэлт, хоорондын уялдаа, холбоост иж бүрэн хяналт, шалгалт хийсэн байна.

Ирэх сарын 1-нд ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн баярын өдөр тохиох юм.

Эх сурвалж: Бээжин /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)