“Joker” киноны үргэлжлэлийг Тодд Филлипс найруулна

“Joker” киноны үргэлжлэлийг Тодд Филлипс найруулна

Тавдугаар сарын эхээр “Joker” киноны үргэлжлэл хийгдэнэ гэх мэдээ цацагдсан ч найруулагчаар хэн ажиллах нь тодорхойгүй байсан билээ. Тэгвэл киноны үргэлжлэлийг найруулагч Тодд Филлипс найруулахаар боллоо. Тодруулбал, The Hollywood Reporter сэтгүүлийн мэдээллэснээр Warner Bros. кино компани “Joker” киноны дараагийн ангийг бүтээхээр тус киноны зохиолч, найруулагч Тодд Филлипстэй албан ёсоор гэрээ байгуулсан байна.

Өмнө нь киноны үргэлжлэл хийгдэнэ гэх яриа гарч байсан ч Тод Филлипс уг франчайзд ахин ажиллах эсэх нь эргэлзээтэй байсан юм. Харин киноны гол дүр болох Хоакин Феникс кинонд дүр бүтээх эсэх, үргэлжлэлд ямар түүх өгүүлэх зэрэг бусад асуултуудын хариултууд хараахан тодорхой болоогүй байна.

Эргэн сануулахад, 2019 онд нээлтээ хийсэн “Joker” кино нь Box office-с 1 тэрбум aм.долларын ашиг олж, жүжигчин Хоакин Феникс тус кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртсэн билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.170.171)