Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 3.6 сая хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 4 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 2,937,359,842.07 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: 48 компанийн 3.6 сая хувьцааг 1,428,903,397.31 төгрөгөөр арилжсан байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Багцын арилжаагаар: өнгөрсөн 7 хоногт 5 сая ширхэг компанийн багцыг нийт 1,353,949,800 төгрөгөөр арилжжээ. Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 5 ширхэг компанийн бондыг нийт 508,000 төгрөгөөр мөн арилжив.  

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 605,745 нэгж эрхийг нийт 153,998,644.76 төгрөгөөр арилжсан байна. 5 дугаар сарын 28-ны байдлаар зах зээлийн үнэлгээ  3,682,454,033,730.32 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34,883.22 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.34 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.170.171)