Тэмээчин Н.Байгалмаагийн гэр галд өртөж, бурхны орны зорьжээ

Салхин чимээнээс өөр аниргүй тал нутагт 1885 гаруй км-ыг туулж, саран хүртэл саатдаг уудам нутгийг 3 сар гаруй туулж идэр ес, элдэв саад зовлон бүрийг туулж байсан тэмээчин бүсгүй Н.Байгалмаа бурханы орныг зорьжээ.

Энэ тухай түүний ээж н.Норжмаа "Түмэн олон минь ээ! энэ сайхан охиноо үүрд алдлаа.Сайхан охиноо зуурдаар явуулсан надөд амьд явах эрх байхгүй ээ!  хэмээн эмгэнэн гашуудаж байгаагаа бичжээ. 

Харин талийгаач Н.Байгалмаагийн хувьд өчигдөр "Шинийн гурваны өдөр бор өргөөгөө шинэ буйранд нь бариад, Муурын байшингийнхаа суурийг цутгаж амжууллаа...

Шинэ төлийн уурагны баяр хийж энэ 2 өдөрт манай ураг удам халуун баяр их хөдөлмөр дүүрэн байлаа...

Ээж минь идээлж бэлтгэх арьсаа наранд хатааж,Энэ хаврын цагаан идээний дээж малын буян хишиг ам тосодсон сайхан өдрүүд байнаа....Хашаандаа сайхан амьдрах ажил үүгээр амжилттай эхэллээ...

Маш их хөдөлмөрлөдөг, халуун хайраар үрсүүддээ үргэлж тэтгэж байдаг эжийдээ мөргөмүү...Жич нүүгээгүй шүү ккк...Угаасаа ойрхон хөдөө малтай амьдардаг хэдийнхээ хашаанд өөрийн Монгол гэртэй юмаа" хэмээн өөрийн нүүр номондоо бичиж байжээ.

Гэтэл шинэхэн буурь засан төвхнөж байсан тэмээчин бүсгүйн гэрт гарч, тэрээр зуурдаар амиа алджээ. Тодруулбал, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага цагдаа болон онцгой байдлын газарт 2021.05.16-нд 01:18 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 01:32 цагт очиход таван ханатай гэр шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Б /33 настай, эмэгтэй/ өртөж нас барсан , цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгчээр ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ

Ийнхүү зон олныхоо бахархал хүндэтгэлийг хүлээж, дэлхийн талыг тэмээгээр туулж, зориг тэвчээрийн гайхамшгийг харуулж чадсан эгэл монгол бүсгүй, тэмээчин Н.Байгалмаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.  Түүний ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. 

Эх сурвалж: www.news24.mn

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.170.171)