Үндэсний шигшээ багт 270 тамирчин, дасгалжуулагч хамрагддаг

Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/-ноос Үндэсний шигшээ багийг 2016 оноос хойш шат дараалалтай өргөжүүлж, 2020 онд гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүр, биатлон, 3х3 сагсан бөмбөгийн төрлийг нэмсэн юм.

Улмаар олимпын 15, паралимпын 7 төрлийн нийт 270 тамирчин, дасгалжуулагч ҮШБ-т харьяалагдан бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Ташрамд дуулгахад, Монгол Улсад 2020 оны тооллогоор өмчийн бүх хэлбэрийн 686880 метр.кв талбай бүхий 1068 спортын заал, 3 360 288 метр.кв талбай бүхий 852 спортын гадаа талбай үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.96.184)