Зөв зуршилтай болох аргууд

Хүн бүр, өглөөд эрт гүйхсэн, фитнест явахсан, дасгал хийхсэн, зөв хооллолтын дэг сахихсан, өдөр бүр ном уншихсан, гадаад хэл сурахсан, хортой зуршлаасаа салахсан, бясалгал хийж сурахсан гэх мэт өөрийгөө хөгжүүлэх, амьдралын хэвшлээ сайжруулах далдхан хүсэлтэй байдаг. Гэтэл ажил төрөл, цаг зав, хувийн зан чанараасаа шалтгаалан үүнийгээ биелүүлж чадахгүй дотроо өөрийгөө буруутган зэмлэж явдаг.

Аливаа зуршлыг, хоёрдох бие хүн гэж үзэх нь бий. Хиймлээр, шинэ хүн өөртөө төлөвшүүлэх нь хэцүү нь ойлгомжтой боловч, олон жилийн турш суусан зарим  зуршил хэвшлүүдээ хурдан хугацаанд засах өөрчлөх боломж үгүй ч шинээр, зуршил хэвшлүүдийг суулгахын тулд хугацаа зарцуулах нь, ирээдүйдээ хийх том зүтгэл болон үр шимээ өгөх нь гарцаагүй юм. 

1. Өөртөө, ямар нэг хүсч байгаа шинэ хэвшил болгох зүйлээ 30 хоногийг дотор эзэмшнэ, үүний дараа татгалзах эрхтэй байна гэж амла. Хэвшүүлэхийг хүсч буй зүйлээ, жижиг туршилт, тоглоом гэж хүлээж ав. Нэг сар, гүйлтийн тамирчин, цагаан хоолтон, бүжигчин, номын хорхойтон, бүжигчиний аль нэг нь, болж тоглоо л биз. Ийм хязгаарлалт нь, хэвшүүлэх процессыг сэтгэл зүйн хувьд таатай байхад нөлөөлдөг бөгөөд “байнга, тогтмол, үргэлж ” гэсэн үг сэтгэхүйг айлгаж байдаг тул, түр зуурын гэдэг ойлголттойгоор хийж эхэлснээр, хүссэн хэвшил өөрөө аяндаа суух боломжийг гаргаж өгдөг.
 

2. Их шахуу зорилт бүү тавиарай. Аливааг хэвшүүлэх үйлдэл нь өөрөө, нэгэн зүйлийг давтсан байдаг тул зөвхөн нэгийг нь барьж авах биш, зэрэгцүүлэн гадаад үг цээжлэх, гүйх, өглөөний цайг зөв хэрэглэх зэргийг хослуулах нь үр дүнтэй байдаг.
 

3. Энэхүү 30 хоногт, өөртөө тавьсан амалалтаа биелүүлэх хатуу шаардлагатай ажиллах хэрэгтэй. Үргэлжлүүлэн, хийж хэвшүүлэх зүйлээ, ирээдүйд тодорхой нэг цагт хийж байх цаг хугацааг тооцсон байх хэрэгтэй. Эхний үед болвол, нэг орчин нөхцөл буюу аль нэг өрөө тасалгаа, талбай сонгон хийж хэвших нь сайн гэдэг.
 

 

4. Эхлэхэд зориулсан, сэтгэл зүйн “триггер” хэмээх алгаа үрэн ажил хийхээр дайрдаг шиг, хуруугаа 5 удаа инчдэх, эсвэл алгаа үрэх, алга таших, дороо үсрэх зэрэг өдөөх хөдөлгөөнүүдээс сонгон хийсний дараа хийхийг маш үр дүнтэй сайн гэдэг.
 

5. Хамгийн дургүй зүйлээ хэвшил болгох гэж оролдсоны ч хэрэггүй. Үүнээс үр дүн гарахгүй өөрийгөө л зовооно. Ямар ч тохиолдолд, ядахдаа онолын хувьд хүлээн зөвшөөрч явдаг зүйлээ, амьдралын шаардлагаар гарцаагүй хэрэгтэй зүйлээ хэвшүүлээрэй. Түүнээс биш үзэн яддаг зүйлээ хэвшүүлээд ч, амьдралд сайн нөлөө үзүүлэхгүй л болов уу.
 

6. Хэвшүүлэх гэж хүсч буй зүйлээ санагдуулах зүйлсийг нүдэн дээрээ тавих, ах дүүс, найз нөхдөө энэ зүйлийн тань талаар асууж сонирхож байхыг гуйх, бичсэн сануулгуудыг энд тэнд тавих, энэ зүйлийн сайн талуудыг судлаж мэдэх зэрэг нь хэвшүүлэх процессыг хөнгөвчилдөг.
 

7. Эхний үед өөрийгөө магтаж, шагнаж байгаарай. Энэ нь шинээр суух хэвшилийг, эерэг сэтгэл санааны байдалтай холбож өгдөг. Гйүж ирчихээд, өөрийгөө 2 нүд шоколадаар шагнахаас эхлэх гэх мэт.
 

8. Өөрийнхөө хүрч байгаа амжилт, урагшлалтын талаар эргэн тойрныхондоо зарлан тунхагла. Тэдний дэмжлэг маш чухал. Тэгээд ч та, зарлачихсан учраас нэрээ бодоод хүссэн хэвшилээ олж авахын тулд орхихгүй зүтгэдэг.
 

9. Хэвшүүлэх хүсэлтэй зүйлээ хийхийг тань хойшлуулахаас өөр аргагүй болгох ажил, шалтгаан гарч ирвэл, тэр тутамд нь бичээд байх хэрэгтэй. Дараа нь, уншихад, хир үндэслэлтэй шалтаг, шалтгаанууд вэ гэдгийг хянах боломж олгодог.
 

10. Хэрэв нэг зуршлаа нөгөөгөөр солихыг хүсч байгаа бол нөлөөлөл, үнэлэмжийн хувьд адил тэнцүү байгаа зүйлээр сольдог. Орой уудаг, хатуу кофе-гоо, тархи цэнэглэгч ямар нэг зүйлээр /унших, цээжлэх/, унтахдаа зурагтын дуунд бүүвэйлэгдээд сурчихсан бол бодол, бясалгалаар, хэт хэрэглэдэг шоколадаа жимсний бүржмэлээр сольж хэрэглээд байхад үр дүнтэй байдаг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.88.60.5)