Италид “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг цуцалж эхэлжээ

Италид “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын тулд зоогийн газар, шөнийн цэнгээний газар, театр, музейд тогтоосон хязгаарлалтуудыг даваа гаргаас цуцалж эхэлжээ.

Италийн 20 мужийн 14 нь “шар” буюу халдварын эрсдэл харьцангуй бага ангилалд шилжээд байгаа бол тав нь “улбар шар”, Сардиниа муж дангаар “улаан” ангилалд хэвээр байна.

Даваа гаргаас шар бүсүүд дэх кафе, зоогийн газруудад үйлчлүүлэгчдэдээ гадаа талбайд үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ. Мөн гадаа тоглодог багийн спортуудаар хичээллэхийг зөвшөөрчээ. Түүнчлэн ойрын долоо хоногуудад бассейн, бялдаржуулах төвийг зай барих хатуу журамтайгаар нээх ажээ.

Театр, кинотеатр, музей, соёлын дурсгалт газруудын хувьд суудлын дүүргэлтийг 50-иас илүүгүй хувиар хязгаарлан үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрчээ. Мөн хүмүүс нэг дор олноор цуглахаас сэргийлэхийн тулд цахимаар захиалга авах шаардлагатай байна. Харин хөл хорих цагийг үргэлжлүүлэн тогтоох бөгөөд шөнийн 10 цагаас эхэлнэ. 

даваа гарагт танилцуулжээ. Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Италид дөрвөн сая орчим хүн коронавирусээр халдварлаж, 120 мянга орчим хүн нас баржээ. 

Эх сурвалж: РОМ. /VOA/

Сэтгэгдэл:
Таны IP: (44.197.238.222)