АНУ-ын хүн ам 22.7 саяар нэмэгджээ

 АНУ-ын хүн амын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 22.7 саяар нэмэгдсэн нь түүхэндээ хамгийн муу үзүүлэлтүүдийн нэг болжээ. Энэ тухай тус улсын Тооллогын товчоо мэдэгдсэн байна.

“Өнгөрсөн онд явуулсан хүн амын тооллогоор АНУ-д байнгын оршин суудаг хүний тоо 331 449 281 байжээ. Энэ үзүүлэлт нь 2010 оныхтой харьцуулахад 7.4 хувиар өссөн үзүүлэлт” гэдгийг мэдэгдэлд дурдав.

Ингэснээр түүхэндээ хамгийн муу үзүүлэлтийн нэгт тооцогджээ. Тодруулбал, 1930-1940 онд буюу Их Хямралын үеэр л АНУ-ын хүн ам 7.3 хувиар өсөж байсан аж. Харин 2000-2010 онуудад хүн амынх нь тоо 9.7 хувиар өссөн байна.

Калифорни муж улс хамгийн их хүн амтай муж улс хэвээр байна. Тус муж улсад 39 538 223 хүн оршин суудаг бол Вайоминг муж улсад хамгийн бага буюу 576 851 хүн оршин суудаг аж. Калифорни муж улс хүн ам ихтэй ч өсөлтийн хурд нь Техас болон Өмнөд, Баруун өмнөд бусад муж улсын үзүүлэлтээс доогуур байжээ. 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)