Жижиг талбайтай тагтыг тохижуулах ухаалаг санаанууд

Гэрийнхээ тагтыг тохижуулахад хамгийн тохиромжтой урин дулааны улирал ирж байна. Тиймээс бид та бүхэнд хэрхэн зай багатай талбайг ашиглан хэрэглэхэд төвөггүй, гоёмсог орчинг бүрдүүлэх талаарх санаануудыг хүргэж байна.

ЭВХЭГДДЭГ ТАВИЛГА

Талбайн ашиглалтыг ухаалгаар хэмнэхийн тулд жижиг хэмжээтэй, эвхэгддэг сандал, ширээ сонгох нь чухал.

Жижиг талбайтай тагтыг тохижуулах ухаалаг санаанууд (фото 1)

Жижиг талбайтай тагтыг тохижуулах ухаалаг санаанууд (фото 2)

Жижиг талбайтай тагтыг тохижуулах ухаалаг санаанууд (фото 3)

УРГАМАЛ

Навчит ургамал, цэцэг тогтоогч зэрэг нь таны тагтанд өнгө зүс нэмж, тав тух мэдрүүлнэ. Харин зайгаа дээд хэмжээнд ашиглахыг хүсвэл ургамлаа ханандаа өлгөхийг зөвлөж байна.

Жижиг талбайтай тагтыг тохижуулах ухаалаг санаанууд (фото 4)

АМРАЛТЫН ХЭСЭГ

Ажлын стрессээ тайлахаар тагтан дээрээ тухлаад халуун цай ууж суувал сайхан биш гэж үү? XS хэмжээтэй буйдан, өдөн дэр байхад л хооллонгоо дулаан салхи мэдэрч болох орчныг бий болгоно.

Жижиг талбайтай тагтыг тохижуулах ухаалаг санаанууд (фото 5)

Жижиг талбайтай тагтыг тохижуулах ухаалаг санаанууд (фото 6)

ТАВИУР

Зай багатайн хажуугаар олон эд зүйлс газраар хөглөрч байвал орчныг бүр л таагүй харагдуулна. Тиймээс авсаархан тавиурыг байрлуулан зай хэмнэж, эмх цэгцийг бий болгоорой. 

Жижиг талбайтай тагтыг тохижуулах ухаалаг санаанууд (фото 7)

Жижиг талбайтай тагтыг тохижуулах ухаалаг санаанууд (фото 8)

Жижиг талбайтай тагтыг тохижуулах ухаалаг санаанууд (фото 9)

Жижиг талбайтай тагтыг тохижуулах ухаалаг санаанууд (фото 10)

САРАВЧ

Хэрэв гэрийн тань тагт задгай бол аль болох цулгуй өнгийн, зай бага эзлэх саравчны тусламжтай нарны тусгалаас өөрсдийгөө хамгаалах боломжтой.

Жижиг талбайтай тагтыг тохижуулах ухаалаг санаанууд (фото 11)

Жижиг талбайтай тагтыг тохижуулах ухаалаг санаанууд (фото 12)

ШАЛ

Тагт бол таны гэрийн нэг хэсэг тул деталь бүрийг орхигдуулахгүй байх нь чухал бөгөөд тохижуулалтаа шалнаасаа эхлээрэй. Харин материалын хувьд чийг, нарны тусгал, цаг агаарын өөрчлөлтөд тэсвэртэйг сонгох нь чухал.

Жижиг талбайтай тагтыг тохижуулах ухаалаг санаанууд (фото 13)

Жижиг талбайтай тагтыг тохижуулах ухаалаг санаанууд (фото 14)

ХАННЫ ДЕКОР

Жижигхэн талбай юм хойно декор багтах орон зай байхгүй гэж бүү бодоорой. Дуртай зургаа ханандаа жаазалж өлгөх нь том талбай эзлэхгүй бөгөөд гоёмсог, дулаан орчинг бүрдүүлэх болно.

Жижиг талбайтай тагтыг тохижуулах ухаалаг санаанууд (фото 15)

ӨЛГҮҮР

Талбай зайчлах, цэвэрлэгээ хийх шаардлагатай үед хананд суурилуулсан өлгүүрийн тусламжтай эвхэгддэг сандал, ширээгээ хураачихвал амар биш гэж үү? Ингэснээр та эмх цэгц, загвар дизайн болон ухаалаг шийдлийг нэг дороос авах болно.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)