Резидэнт эмч нарыг өрх, дүүргийн эмнэлэгт нэмж ажиллуулж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас резидэнт эмч нарыг өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хуваарилан, “COVID-19” халдварын тандалтын шинжилгээ, дархлаажуулалт, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд тавих өрхийн хяналт зэрэг үйл ажиллагаанд дайчлан ажиллуулж байна.

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 700 гаруй резидэнт эмчийг нэмж ажиллуулахаар хуваарилсан.

Резидэнт эмч нарыг өмнө нь авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, халдварын тандалтын шинжилгээ болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаанд ажиллуулж байсан билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)