Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд халдварын таван тохиолдол илэрлээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хязгаарлах дэглэмийг 6.00 цагаас цуцалснаас хойш коронавирусний таван тохиолдол нэмэгдсэн талаар тус дүүргийн Онцгой комисс өнөөдөр мэдээлэв. 

Тус хороо нь дүүргийн хамгийн олон хүн амтай, халдварын голомтын тархалтаас үзэхэд эрсдэлтэй бүс болоод байсан аж. Тиймээс мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтэд үндэслэн энэ сарын 16-наас хязгаарлах дэглэм тогтоосон. Хязгаарлах дэглэмийг тав хоногоор тогтоосон ч эхний гурав хоногт бүх өрхөөс шинжилгээ авч, халдвар авсан нь батлагдсан 28 тохиолдлыг тусгаарласан, ойрын хавьтлын иргэдээ хяналтад авсан тул хөл хориог цуцалж дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхийг Шадар сайд чиглэл болгосон. Энэ дагуу өнөөдөр 6.00 цагаас тус хороо хязгаарлах дэглэмээ цуцлаад байгаа юм.

Гэтэл хөл хорио цуцалснаас хойш дахин халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахин, хариуцлагатай байхыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (54.234.184.8)