Хүч хэрэглэсэн, хүчиндсэн гэх үйлдэл нь Г.Загдаад оноосон 6 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

“Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцон Г.Загдаад зургаан жил 2 сар, түүний эхнэр Г.Амарсайханд 1 жилийн хорих ялыг оноогоод байсан юм.

Тэгвэл давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр /2021.02.25/ болж, иргэн Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайханд оноосон хорих ялыг хэвээр нь үлдээж шийдвэрлэжээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх,

-2.6-д зааснаар хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх,

-11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн", 

мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар "хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн",

-11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар "хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Г.Амарсайханыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн тул тус тус яллах дүгнэлт үйлдэж гэм буруутайд тооцсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.138.253)