“The Hu” хамтлагийн зурагтай дурсгалын зоос худалдаанд гарчээ

Монголын үндэсний урлагаа олон улсад дэлгэрүүлж буй “Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн зурагтай дурсгалын зоосыг Монголбанкнаас худалдаанд гаргажээ. 

Тус банк нь Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан, нэг төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий алт, мөнгө, гууль, никель дурсгалын зоосыг 1971 онд анх гаргасан байдаг. 

Үүнээс хойш 2020 он хүртэл онцгой үйл явдалд зориулан нийт 46 нэрийн алтан гулдмай, алтан зоос, алтаар бүрсэн мөнгөн зоос, мөнгөн зоос, мөнгөөр бүрсэн зэс зоосыг цутган гаргажээ.

Сонирхуулахад, “The Hu” хамтлагийг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондог санаачлан 2016 онд албан ёсоор байгуулж, 2018 онд анхны уран бүтээлээ сонсогчдодоо хүргэсэн билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)