Катар 2022 : Японы шигшээтэй хийх тоглолт Монголд болохгүй

Монголын Хөл Бөмбөгийн Холбоо хөл бөмбөгийн спортыг дэмжигч "Худалдаа Хөгжлийн Банк"-ны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Монголын Хөл Бөмбөгийн Холбоо нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, их спортыг дэмжигч "Худалдаа Хөгжлийн Банк" -тай хамтран ажиллах гэрээг 2022 оны 12 сарыг дуустал байгуулан хамтран ажиллаж байгаа билээ.

Энэхүү гэрээний явцын талаар мэдээлэл өгөх, Монгол улсын Хөл бөмбөгийн Шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудаа хийх хуваарь шинэчлэн батлагдсантай холбоотойгоор уулзалтыг хийлээ.

Харамсалтай мэдээ нь гуравдугаар сард Монголд болох байсан Монгол, Японы багийн тоглолт цар тахлын улмаас УОК, БТСУХорооноос өгсөн албан тоотын дагуу Монгол улсад зохиогдох боломжгүй болоод байна. Японы хөлбөмбөгийн холбооны мэдээгээр энэ тоглолт гуравдагч улсын талбайд болох бололтой.

ДАШТ-ний хуваарь:

2021/03/25  Тажикистан vs Монгол  Тажикистан улс

2021/03/30 Монгол vs Япон Япон улс

2021/06/07 Киргиз vs Монгол Киргиз улс

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.170.171)