С.Чинзориг: 170 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. 

 

ХНХ-ын сайд С.Чинзориг: "Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин ирэх есдүгээр сарын нэгнээс нэмэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ багш, эмч нарын цалинтай дүйх болон түүнээс доош цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмнэ. 

 

Мөн багш,сувилагч, цэцэрлэгийн багш, сувилагч нарын ажлын нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалын зэрэглэлээс хамаарч 12-30 хувиар цалинг нэмнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмж байгаатай холбоотой УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулна. Төрийн албан хаагчдын 90 хувь буюу 170 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмж байна" гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)