ЕХ Их Британид хийх вакцины нийлүүлэлтэд хориг тавихаас татгалзжээ

 Европын Комисс Умард Ирланд руу хийх коронавирусний вакцины нийлүүлэлтэд хориг тавихаас татгалзжээ.

Европын Холбооны вакцины экспортод хориг тавих оролдлогыг Умард Ирланд “дайсагнасан ажиллагаа” гэж үзсэн бол Их Британийн Засгийн газрын Европын Комисст дипломат шахалт үзүүлсэн нь амжилттай болжээ. 

“ЕХ-нд ордоггүй улсад нийлүүлэх вакцины экспортын ил тод байдал хангалтгүй гэж үзсэнтэй холбоотойгоор экспортыг зөвхөн ЕХ-ны орнуудын зөвшөөрөлтэйгээр хийх механизмыг Европын Комисс хэрэгжүүлж эхэлжээ. Умард Ирландад вакцин нийлүүлэхийг хориглох арга хэмжээг хэрэгжүүлэхгүй” хэмээн ЕК-ын мэдэгдэлд дурдсан байна. 

Үүний зэрэгцээ вакцины экспортын дүрэм журмыг буруугаар ашиглавал захирамжид тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээ ЕК анхааруулав.

Өмнө нь Их Британи, Шведийн “AstraZeneca” компани 2021 оны нэгдүгээр улиралд вакцин нийлүүлэлтийн хэмжээг 60 хувиар бууруулж, ЕХ-ны орнуудад нийлүүлэх вакцины тунгаас гурав дахин их хэмжээний вакциныг Их Британид нийлүүлэхээ тус холбоонд мэдэгджээ. Вакцин Бельги болон Нидерланд дахь хоёр үйлдвэрээс гадна Их Британид хоёр газар үйлдвэрлэгдэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан гэрээгээ зөрчиж байна хэмээн Европын Комисс “AstraZeneca” компанийг буруутгасан юм.

Эх сурвалж:БРЮССЕЛЬ. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)