Чарганаас үүдсэн осол нэмэгджжээ

 

ГССҮТ-ийн мэдээлснээр, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ сарын 24-ныг хүртэлх хугацаанд чаргаар гулгаснаас үүдэлтэй 514 гэмтэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 22.4 хувиар нэмэгджээ.

Тус төвийн хүлээн авах тасгаар хоногт нийт 250-350 хүн гэмтэж бэртэн үйлчлүүлдэг бол амралтын өдрүүдэд зөвхөн чарганаас унаж бэртсэн 84 хүн ирсэн байна. Үүний 13 нь маш хүнд гэмтэл аван мэс засал хийлгэжээ. Тухайлбал, гавал тархи, цээж хэвлий, нуруу нугас, мөчний гэмтэл ихэнхдээ авсан байна. Хүүхдээ агаарт гаргахдаа аюулгүй байдлыг хангасан, зориулалтын газар очих, өндрөөс хүүхдээ авч гулгаад хоёулаа гэмтэхээс сэрэмжлэхийг эмч нар анхаарууллаа.

Чарга болон хуучин дугуйг холбон, хүүхдээ суулгаж автомашинаар чирэх нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон Зөрчлийн тухай хуулийг зөрчиж байгаа тул торгох хариуцлага онооно. Цаашлаад дээрх үйлдэл нь бусдын амь нас эрүүл мэндийг хохироосон тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.96.184)