МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөхдөө, “МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлснийг Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжлээ. Удахгүй намын Бага хурал хуралдаж, нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэнэ. Дэмжсэн тохиолдолд өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад нэрийг нь хүргүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)