Михаил Мамиашвили тав дахь удаагаа улиран сонгогдлоо

 ОХУ-ын бөхийн холбооны тайлангийн хурал 12 дугаар сарын 12-нд болж тус холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг шинээр сонгосон байна.

ОХУ-ын бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили тав дахь удаагаа улиран сонгогдов. Сонгомол бөхийн Сөүлийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, 57 настай Мамиашвили 1998 оноос ОХУ-ын чөлөөт бөхийн бөхийн холбоог анх удирдсанаас хойш 2002, 2008, 2013, 2016 онд дөрвөн удаа улиран сонгогдсон юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)