ХӨСҮТ: Халдварын голомт орон нутагт хяналтад орсон

Сүүлийн хоногуудад халдвартай хүмүүсийг илрүүлэх, голомтыг цомхотгох, ойрын болон хоёрдогч хавьтлыг хяналтад авсны үр дүнд орон нутагт голомтууд үндсэндээ бүрэн хяналтад орсон гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Д.Наранзул ЭМЯ-наас хийсэн мэдээллийн үеэр онцлов.

Харин Улаанбаатар хотын эхний гурван томоохон голомт хяналтад оржээ. Сүүлийн  хоногуудад хэд хэдэн голомттой холбоотой өвчлөл эрчимтэй бүртгэгдэж  байгаа. Тиймээс  иргэд хязгаарлалтын хөл хорионы дэглэм хатуу баримтлах, олон нийтийн газраар явахгүй байх, найз нөхөд, албан газрынхантайгаа уулзахгүй байх нь гэр бүл болон өөрийгөө хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг тэрбээр сануулав.

“COVID-19” халдварын ДЭМБ болон олон улсын зөвлөмжийн дагуу хавьтлуудыг илрүүлэн, тандан судалж байна. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу эдгээр иргэдийг 14 хоног тусгаарлан эмнэл зүйн ажиглалт тандалт хийдэг. Үүнтэй холбоотой ойрын хавьтлыг 14  хоногийн хугацаанд гурван удаагийн лабораторийн шинжилгээ хийдэг. Эхний шинжилгээгээр 82 хувьд нь коронавирусний халдвар илэрч байгаа бол 2 дахь удаагийн давтан шинжилгээгээр 14 хувьд, 3 дахь шинжилгээгээр 3 хувьд нь батлагдаж байна. Хавьтал болсон иргэдийг тусаарласнаар халдварт өвчнийг цааш тархахаас сэргийлэх, тухайн өвчнөөр хүндрэхээс урьдчилан сэргийлж буй юм гэдгийг тэрбээр дурдсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)