ЭХЭМҮТ-д өнгөрсөн нэг хоногт 34 хүүхэд төржээ

ЭМЯ-наас харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн талаар нэг хоногийн мэдээ /2020.12.06-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн/-г хүргэж байна.

Энэ хугацаанд яаралтай  түргэн тусламжийн 103 дугаарт 1361 дуудлага ирснээс 546 нь яаралтай тусламж, 783 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1940 хүн мэдээлэл авчээ.

Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 1968 хүн үйлчлүүлсэн бол ЭХЭМҮТ-д 34 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 96 мэс засал хийж, ГССҮТ-д 136 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж, урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-наас анхааруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)