ШУУРХАЙ: Хөл хориог ТАВ ХОНОГ сунгалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.01.04/ боллоо. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргажээ. 

Үүнд, Улсын Онцгой комиссоос ирүүлсэн хатуу хөл хориог 14 хоног сунгах эсэх асуудал багтсан байна. Улмаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ирэх лхагва /2021.01.06/ гарагийн 06:00 цагт дуусгавар болох Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хориог 14 хоног бус ТАВ ХОНОГ сунгах шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл, 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл сунгаж байгаа аж. 

Энэ талаар яг одоо Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийх гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)