Гурван мянга гаруй кг аюултай хог устгажээ

Аюултай хог хаягдал устгах төвлөрсөн байгууламжид өнгөрсөн амралтын өдрүүдэд 3351.2 кг хог устгажээ.

Үүнээс 636.1 кг хогийг халдваргүйжүүлэн булж, 2715.1 кг хог хаягдлыг шатаах зууханд устгасныг МХЕГ-аас мэдээлэв.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг устгадаг төвлөрсөн байгууламж “Элемент” ХХК, “Элемент медикал” ХХК-д дээрх хугацаанд 15 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, тусгаарлан ажиглах 9 байр, түргэвчилсэн оношилгооны 19 цэгийн хог хаягдлыг тээвэрлэн, цуглуулжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)