Хятадын хөлөг сарын дараа Ангараг гарагийн тойрог замд хүрнэ

Хятадын “Тяньвэнь-1” сансрын хөлөг нислэгийн 163 хоногт 400 сая км зам туулаад байгаа бөгөөд Ангараг гарагийн тойрог замд ирэх хоёрдугаар сард хүрнэ гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Өдгөө сансрын хөлөг Дэлхийгээс 130 сая км, Ангараг гарагаас 8.3 сая км зайд байна.

Нислэгийн төлөвлөгөөний дагуу сансрын хөлөг сар гаруйн дараа Ангараг гарагт ойртон ирж, хурдаа сааруулсны дараа улаан гарагийн тойрог замд орж, газардахад бэлдэх аж.

"Тяньвэнь-1" хөлгийг 2020 оны долоодугаар сарын 23-нд “Чанжэн-5” пуужин тээвэрлэгчийн тусламжтай Хайнань мужид байрлах Вэньчан сансрын буудлаас хөөргөсөн билээ. Сансрын хөлөг Ангараг гарагийн тойрог замд гурван сар орчим ажиллах бөгөөд тавдугаар сар орчим хөлгөөс Ангараг гарагаа явагч аппарат салж, Нарны аймгийн хамгийн том тогоонд тооцогддог Утопиа тэгш газарт буулт хийх юм. Ангараг гарагаа явагч аппарат тус гарагийн гадаргууг судлахаас гадна мөс, тунамал чулуулгийг хайх, гарагийн ион мандал, соронзон орон, дотоод бүтцийг судлах үүрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)