Баянзүрх дүүрэгт 58.5 мянган хүнийг шинжилжээ

 

Нийслэлийн онцгой комисс болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээгээр өнөөдөр, 12 дугаар сарын 29-ний 08.00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотод 13.420 хүнд "COVID-19"-ийн шинжилгээ хийгээд байна. 

Нийслэлийн 9 дүүрэг болон Баянзүрх дүүрэгт нэмж гаргаснаар нийт 47 шинжилгээний төв, халдварын тандалт, хариу арга хэмжээний 18 баг ажиллаж байна. Эдгээр шинжилгээний төв болон тандалт, хариу арга хэмжээний багт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 614 хүн ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд "COVID-19"-ийн халдварыг илрүүлэх, тандах шинжилгээг энэ оны 11 дүгээр сарын 14-нөөс эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 345.791 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн хэмжээнд халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд нийт 58.522 хүнийг хамруулаад байна. Тус дүүрэгт шинжилгээг ерөнхий боловсролын сургуулиуд дээр авч буй бөгөөд энд мөн Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч, ажилтнууд ажиллаж байна. 

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт “COVID-19”-ийн голомт үүссэнтэй холбогдуулан УОК-оос энэ сарын 21-30-нд дүүргийн 70-80 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)