Зөрчлийн шийтгэл өршөөх тухай хуулийн төсөл өргөн барив

Зөрчлийн тухай хуулиар шийтгэл авсан иргэдийг өршөөх тухай хуулийн төсөл өргөн барьсан талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр мэдээлэв. 

2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар давхардсан тоогоор дөрвөн сая иргэн 650 орчим тэрбум төгрөгөөр торгуулжээ. Энэ нь төсвийн цоорхойг нөхөх хүртэлх өндөр торгуулиар иргэдийг хохироосон, амьдралд нь хүнд туссан хууль болоод буйг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээллийн эхэнд онцоллоо. Тэрбээр, "Цар тахлын үед иргэдийн орлого буурсан үед энэ өршөөлийн хууль нэн шаардлагатай. Хуулийн төсөл батлагдвал, ойрын хугацаанд шалган шийдвэрлэх ажиллагаанд байгаа нэг сая гаруй иргэнийг өршөөх юм" гэлээ.

Харин аж ахуйн нэгжийн торгуулийг 10 сая хүртэлх төгрөгөөс доош тохиолдолд чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.

Өнөөдрийн байдлаар, 5-10 сая төгрөгийн торгууль төлөх шийтгэлтэй 700 орчим иргэн байгаа бол дийлэнх нь нэг саяас доош төгрөгийн торгуультай байна. Үүний нэг хэсэг нь Замын хөдөлгөөний зөрчил байгааг тодотголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)