ЦЕГ: Коронавирусын халдвар авсан цагдаагийн алба хаагчийг тусгаарласан

 Б.Оргил

 УОК-оос өнөөдөр орой буюу 2020.11.17-ны 22:00 цагт мэдээлэл хийж, маргааш өглөөнөөс эхлэн хөл хорионы хатуу дэглэмийг улам чангатгаж, нийтийн тээврийн үйлчилгээ болон төрийн байгууллагын ажиллах дүрэм журам зэрэгт зарим өөрчлөлтүүдийг оруулж байгаагаа мэдээллээ. 

Энэ үеэр Сэлэнгэ аймагт цагдаагийн алба хаагчаас коронавирусын халдвар авсан талаарх мэдээллийг тодруулахад дараах хариултыг өглөө.

  ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Ковид өвчин гарснаас хойш нэн тэргүүнд эрсдэлд өртөж болзошгүй гэсэн хүмүүст цагдаагийн албан хаагчид орж байгаа тухай дүгнэлт гаргасан. Үүнтэй холбогдуулж Сэлэнгэ аймгийн нийт цагдаагийн алба хаагчдыг шинжилгээнд хамруулсан. Үүнээс нэг албан хаагчид коронавирус илэрч, гэр бүл дотроо тусгаарлагдаж байна.

Одоогоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд цагдаагийн алба хаагчид хэвийн ажиллаж байна. Энэ хоёр сумыг гадна хүрээгээр хяналт тавьж хязгаарлалт тогтоохоор болж ажлын бүлэг томилогдсон байгаа" хэмээв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)