Хорио цээрийн дэглэм, нийтийн хэв журам сахиулах шалгалт тогтмол хийгдэж байна

Хорио цээрийн дэглэм, нийтийн хэв журам сахиулах шалгалт тогтмол хийгдэж байна

Сэлэнгэ аймгийн шуурхай арга хэмжээний арав , Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс найм, нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Хилийн 0101 дүгээр анги, Цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын алба болон бусад чиг үүргийн төрийн байгууллагууд "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэн энэ хугацаанд хорио цээрийн дэглэм, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналт шалгалтын ажлыг тогтмол хийж, Сэлэнгэ аймгийн төвд 10 цэг дээр хоёр ээлжээр 24 цагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зайгаа нягт барьж өөрийгөө болоод хайртай бүхнээ хамгаалаарай.

ХЯНАЛТАА САЙЖРУУЛЖ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ!

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)