АНХААР: Караоке, буудлаар зорчсон хүмүүс ЭМЯ-ны 119 утсанд хандана уу?

Коронавирус илрүүлэх лабортариудад хийсэн шинжилгээний хамгийн сүүлийн үеийн мэдээллийг ХӨСҮТ-өөс өглөө. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Амбасэлмаа "Улаанбаатар хотын каластр буюу багц өвчлөлийн голомтод ойрын хавьтлын 97 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс гурван тохиолдол батлагдсан. Нэг нь анхны тохиолдлын охин, нөгөө хоёр нь батлагдсан тохиолдол болох жолоочийн ахынх нь эхнэр, хүүхэд хоёроос коронавирус илэрлээ. Ойрын хавьтал байсан учраас тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаж байсан"  гэв.

 

 

Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглагдаж байсан долоон хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 426 боллоо. Эдгэрсэн 328 хүн байна. Ажиглалтад - 16, гэрийн ажиглалтад - 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан - 312 хүн байна.

Мөн Сэлэнгэ аймгаас батлагдсан гурван тохиолдол гурван хүн болсон.

Мөн Дархан-Уул аймагт хяналтын шинжилгээнүүд хийгдэж байгаа. 173 шинжилгээ хийгдсэн, бүгд сөрөг.

Сэлэнгэ аймагт 150 хүнд шинжилгээ хийснээс 136 хүнийх сөрөг гарсан байна. Нийт лаборатори, эмнэлгүүдэд халдварын тохиолдлын тандалт судалгаа, шинжилгээ үргэлжлэн явагдаж байна. 

Мөн "Халдвартай иргэдтэй хавьтал болсон иргэд маань өөрийнхөө хаагуур явснаа санахгүй байх, мартах зэрэг байдлаас болоод бидний үргэлжлүүлэн тандах, голомтод авах хариу арга хэмжээний жаахан уртсах хандлагатай байна. Үүнийг ард иргэд маань зөв ойлгох хэрэгтэй. Өнөөдөр тандалт хийхэд хотын караоке, цайны газарт батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон асуумж судалгаа илэрсэн" гэдгийг хэллээ. Иймд 

"Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны "Говь сайхан" гэдэг караокед 2020 оны арваннэгдүгээр сарын 09-ний 17:00-20:00 цагийн хооронд байсан хүмүүс, мөн сургуулийн арын "Топаз" зочид буудал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны "Өгөөж-1" цайны газарт 12:00-17:00 цагийн хооронд байсан хүмүүс ЭМЯ-ны 119 тоот утас, ХӨСҮТ-ийн 80056829 утсанд хандаж, зөвлөгөө зөвлөмж авна уу" гэлээ.

Өнөөдөр 19:00 цагийн байдлаар шинээр илэрсэн тохиолдлууд
 

  • Эхний тохиолдол буюу ачаа тээврийн жолоочийн хавьтал - 3
  • Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс - 4
  • "Алтанбулаг" боомтоор орж ирсэн - 1
  • ХӨСҮТ-ийн эмч - 1
Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)