АНХААР: Халдвартай хүүхдийн цэцэрлэгт вирус тархсан байж болзошгүй

Коронавирусний халдвар авсан тээврийн жолооч ирсэн Д-ийн ойрын хавьтлын 125 хүнийг шинжилгээнд хамруулсан. Үүнээс зургаан хүнд коронавирус илрээд байгаа тухай ЭМЯ (2020.11.13) мэдээлсэн билээ.

Дээрх зургаан тохиолдлын нэг нь жолоочийн 4 настай хүүхэд бөгөөд түүний ойрын тохиолдлуудыг мөн тогтоогоод байгаа юм.

Тухайн хүүхэд Бэлх орчимд цэцэрлэгт явдаг бөгөөд 23 айлын 27 хүүхэдтэй халдвар авсан байх магадлалтай өдөр цэцэрлэгтээ хамт явжээ.

Холбогдох байгууллагуудын зүгээс дээрх хүүхдүүд болон ар гэрийнхнийг гэр гэрт нь тусгаарлаж байгаад, өнөөдөр ХӨСҮТ-д төв хүргэн, шинжилгээ авч эхэлсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)