ШУТИС-ийн Олон улсын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа цахимаар явагдаж байна

Б.Оргил

Монгол Улсад анх удаа 2013 онд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн  “Цахилгаан хангамж”-ийн мэргэжлийн бакалавр болон магистрын зэрэг олгох хөтөлбөрүүд Европын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн “ASIIN”, “EUR-ACE” байгууллагуудад амжилттайгаар магадлан итгэмжлэгдсэн билээ.

Энэхүү “Цахилгаан хангамж” мэргэжлийн бакалавр болон магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийг сунгах чиглэлээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, нөгөө талаас олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн “ASIIN”, Европын магадлан итгэмжлэлийн “EUR-ACE” байгууллагууд 2020 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, уулзалт ярилцлага, үнэлгээ, шинжилгээ хийх ажлуудыг идэвхтэй өрнүүлж байна.  

Европын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн “ASIIN”, “EUR-ACE” байгууллагууд нь зөвхөн Европын төдийгүй Ази, Африк, Америк тивийн их сургуулиудын дээд боловсролын зэрэг олгох сургалтын 2000 гаруй хөтөлбөрт  магадлан итгэмжлэл хийсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.105)