Далай багш "Дотоод ертөнц" хэмээх бясалгал, тайвширал, тарнийн цомог гаргажээ

Б.Оргил

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнгөрсөн долдугаар сарын 6-нд 85 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн билээ. Тэрээр мэндэлсэн өдрөө тохиолдуулан "Inner World" буюу "Дотоод ертөнц" нэртэй тарни, хичээлийн цомог гаргажээ.

Цомогт нийт 11 дуу багтсан бөгөөд бүгд Шинэ Зеландын уран бүтээлч, Далай ламын шавь Жунель Кунинтэй хамтран бичигдсэн байна. Тарни, хичээлийн цомог гаргах санааг анх Жунель дэвшүүлсэн бөгөөд  тэрээр Далай ламд хандан захидал илгээснээр тэдний хамтын ажиллагаа эхэлсэн байна.  Захидалд Жунель тарни, хичээлийн цомог гаргах нь олон хүнд бясалгал, тайвширлыг авчрах бөгөөд халдварт өвчин дэлгэрсэн энэ хүнд хэцүү цагт сэтгэл санаагаа тайвшруулж, стрессээ даван туулахад тусална. Та энэхүү гуйлт, хүслийг минь дэмжээрэй хэмээн ятган бичжээ. 

Эрхэм уншигч та ч бас гэр бүл, найз нөхөддөө гэгээрлийн үрийг тарьж, бусдад сайхан сэтгэлийг өглөгийг харамгүй өгөхыг хүсвэл дараах холбоосоор далай багшийн тарни, бясалгалын цомгийг сонсоорой. 

Эх сурвалж: www.news24.mn

 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.201.131.213)