Android утсанд дуу татах шилдэг 5 аппликейшн

Android гар утсаараа онлайнаар дуу сонсох боломжтой Spotify, Google Play Music зэрэг аппликейшнууд байдаг ч дуртай дуугаа үнэгүй татаж авч болдоггүй. Дуу татаж авахыг хүсвэл төлбөр төлж болох ч зарим хэрэглэгчид тэр бүр бүгдэд нь мөнгө төлж чаддаггүй билээ.

Тэгвэл Techviral-аас хүссэн дуугаа үнэгүй татан авч интернетгүй үедээ ч сонсох боломжийг олгох 5 аппликейшныг танилцуулжээ.

1. MIXERBOX

Энэхүү аппликейшн нь ямар нэг хаяг нээж, бүртгүүлэлгүйгээр хүссэн дуугаа үнэгүй сонсохоос гадна үнэгүй татаж авах боломжтой. 

2. FROSTWIRE

Тус аппликейшн нь "Torrent" програмын хэрэглэгч учраас татаж авсан дуу тань torrent хэлбэрээр хадгалагдана. Гэхдээ FrostWire өөр дээрээ аудио тоглуулагчтай тул хадгалсан дуугаа ямар нэг асуудалгүйгээр сонсох боломжтой.

3. 4SHARED

4shared нь файл дамжуулах төрлийн аппликейшн боловч давхар татаж авах функцтэй. Тус аппликейшнд үнэгүй бүртгүүлсний дараа файл татаж авах боломжтой болох ба 4shared дээр 30 сая гаруй файл үнэгүй байршдаг байна.

4. SONGILY

Ашиглахад маш энгийн уг аппликейшн руу нэвтрэн орж хайх талбарт дуугаа бичихэд SONGily дээр нээлттэй бүх дуу гарч ирдэг ба татаж аваад хүссэн үедээ сонсох боломжтой.

5. AUDIOMACK

Тус аппликейшн дээр дуу дангаараа байхаас гадна цомог, жагсаалтын хамт байршдаг. Та бүртгүүлж ороод дуртай дуугаа татан авч болох аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (54.163.221.133)